Цаг үеийн мэдээ

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд энэ сарын 17-ы шөнө 34 настай эмэгтэй цус алдсаны улмаас хүндэрсэн тул аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч Э.Инжирээр ахлуулсан 6 хүний бүрэлдэхүүнтэй баг очиж хагалгаа хийжээ. Тус эмэгтэй савны гадуур жирэмсэлсний улмаас хэвлийн хөндийд цус алдсан байжээ. Орон нутагт хийсэн хагалгаа амжилттай болсон бөгөөд  өнөөдрийн байдлаар эмэгтэй биеийн байдал сайн байгаа гэнэ. Энэ үед  Цэцэрлэг суманд коронавирусний халдвар бүртгэгдсэн байсан ба хагалгаанд орсон эмэгтэй коронавируст халдварын дам хавьтлын иргэн байсан ч эмч нар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй тасралтгүй хүргэж ажиллаа. Орон нутагт томилогдсон эмч нарыг баг хагалгааны дараа өчигдөр өглөө Мөрөн суманд ирж тусгаарлалтад орсон. Хугацаа дуусахаар шинжилгээ өгсний дараа ажил үүргээ хэвийн гүйцэтгэнэ гэдгийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн  тусламж үйлчилгээний хэлтсийн дарга М.Энхдалай хэллээ.

Эх сурвалж: Хөвсгөлийн өнгө

 

Таны сурталчилгаа