Коронавирусийн эсрэг вакцины талаар иргэдийн зүгээс сонирхож буй асуултуудад УИХ-ын гишүүн, Анагаах ухааны доктор, Монгол Улсын Гавьяат эмч Ж.Чинбүрэнгээс хариулт авлаа.
Элэгний архаг Б, Ц, Д вирустэй хүн вакцин хийлгэж болох уу?
Монгол улсад хэрэглэж байгаа бүх вакцин архаг элэгний вирустэй хүмүүст хийхийг хориглосон заалт байхгүй. Өөрөөр хэлбэл, элэгний үйл ажиллагаа алдагдаагүй хүмүүс хийлгэхэд вирус сэдрэх, элэг муудах үйлдэл үгүй. Гол санаа зовох асуудал бол вирустэй хүмүүсийн дархлаа суларсан байвал дархлаа сул үүсэх эрсдэл л байгаа.
Сахартай архаг өвчинтэй хүмүүс яах вэ?
Мөн ялгаагүй хийхийг хориглоогүй харин ч эсрэгээр ийм хүмүүс хэрэв халдвар авбал амь насанд нь аюултай тул халдвар авахаас урьдчилан сэргийлж хийлгэх учиртай. Эрхтэн дутагдлын шинж илэрсэн байвал, жишээ нь бөөрний дутагдалтай бол эмчээс зөвлөгөө авна шүү!
Хавдартай хүмүүст хийж болох уу?
Хорт хавдартай хүмүүст эмчилгээ хийлгэхийн өмнө хийлгэх. Удаан үргэлжлэх эмчилгээ хийх явцад КОВИД халдвар авбал эмчилгээ тасалдах аюултай, хавдраа хянах боломжгүй болох эрсдэлтэй.
Хавдраа эмчлүүлсэн хүмүүс яах вэ?
Хавдрын эмчилгээ хийлгээд дууссан, идэвхтэй хавдар байхгүй хүмүүс дурын вакцин хийлгэж болно, заавал Pfizer хийлгэх шаардлаггүй.
Эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүн яагаад Pfizer хийлгэх хэрэгтэй вэ?
Эдгээр хүмүүс дархлаа дарангуйлах эм тогтмол уудаг тул вакцины дархлаа үүсэх хүчийг сулруулдаг. Иймд Pfizer арай илүү дархлаа үүсгэх нөлөөтэй. Жишээ нь Синофарм хийвэл дархлаа султай хүмүүст 3 дах тун хийх шаардлага гарах магадлал өндөр.
augmelP
2024-01-02
<a href=https://dapoxetine.buzz>buy priligy 30 mg x 10 pill</a> Although the space time purgatory was drugs used to treat high blood pressure dangerous, inside, it enabled the good to lower blood pressure the rules of space time and comprehend the avenues of space time