Эрүүл мэндийн сайд асан Т.МӨНХСАЙХАН үений дурангийн мэс заслын аппарат, тоног төхөөрөмжийг “Дэлхийн эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Хэрх үе судлал, Үе сэргээх төвийн хамт олонд хандивлалаа.
Эрүүл мэндийн сайд асан Тогтмолын МӨНХСАЙХАН Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа үений дурангийн мэс заслын технологийг тус эмнэлэгт анх удаа нэвтрүүлж нутагшуулсан юм. 2011 онд Солонгос улсад үений дурангийн мэс заслын чиглэлээр суралцаад ирэхдээ иж бүрэн үений дурангийн мэс заслын аппарат, тоног төхөөрөмжийг худалдан авчирч, Монгол улсад анх удаа үений нарийн төвөгтэй олон мэс заслыг хийж, нутагшуулж эхэлжээ. Тэрээр дээрх иж бүрэн аппарат, тоног төхөөрөмжийг “Дэлхийн эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан тус эмнэлгийн Хэрх үе судлал, Үе сэргээх төвийн хамт олонд хандивлалаа.
Тэрээр: "Удирдлагаар нь ажиллаж байсан Улсын нэгдүгээр төв эмнэлэгтээ өөрийнхөө мэс засал хийдэг үений дурангийн аппаратаа бэлэглэж байна. 2011 оноос хойш үений дуранг Монгол Улсад нутагшуулж 10 жил 4000 гаруй хүнд мэс засал хийж өгчээ. Шавь нартайгаа мэс засалд орж аппаратаа гардуулан өглөө, мундаг чадварлаг болсон байна. Цаашдын ажилд нь амжилт хүсье! Монголын бүх эмч нартаа баярын мэнд хүргэе! Улсын нэгдүгээр төв эмнэлэгтээ өөрийнхөө мэс засал хийдэг үений дурангийн аппаратаа бэлэглэж байна салбарынхаа төлөө хийж чадах бүх зүйлээ хийх болно" хэмээн өөрийн цахим хуудастаа нийтэлжээ.