Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Засгийн газраас 2017 оноос хүн амаа хепатитийн вирусын халдвараас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэн эмчлэх, элэгний хатуурал  болон элэгний хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах зорилгоор “Элэг Бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг 5 дахь жилдээ хэрэгжүүлж байна.  

"Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн хүрээнд элэгний B,C вирусын илрүүлэг, баталгаажуулах, идэвхжил тодорхойлох шинжилгээнүүдийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь бүрэн хариуцдаг. 

Өнөөдрийн байдлаар “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрт улсын хэмжээнд 1.175.931 хүн хамрагдснаас  хепатит В, С вирусын илрүүлэг шинжилгээг 1,168,592, баталгаажуулах шинжилгээг 7339, идэвхжил тодорхойлох шинжилгээг 119,028 хүн хийлгээд байна. Харин өнгөрсөн сард 10834 хүн хамрагдсанаас 5871 хүн хепатет В,С вирусын илрүүлэг, 144 хүн баталгаажуулах, 1079 хүн идэвхжил тодорхойлох шинжилгээнд хамрагдсан байна. 

Түүнчлэн элэгний В, C вирусын эсрэг 16 төрлийн эмийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 30-70 хувь хүртэл хөнгөлж иргэд, даатгуулагчдыг эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдлээс хамгаалан ажиллаж байна.

Иргэд, даатгуулагч та бүхэн Эрүүл мэндийн даатгалаараа элэгний B,C вирусын илрүүлэг шинжилгээнд хамрагдахыг хүсвэл Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээт лабораториудад хандаж элэгний өвчлөлөөс өөрийгөө хамгаалаарай.

Таны сурталчилгаа