Цаг үеийн мэдээ

Хоёрдугаар сарын 1-нээс Нисэх, Багануур, Багахангай чиглэлээс бусад бүх чиглэлд нийтийн тээврээр 1000 төгрөгөөр зорчих зохицуулалт хэрэгжиж эхэлнэ. Үүнтэй холбогдуулан Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлэл хийлээ.

Шинэ зохицуулалт:

-Өдөрт 1000 төгрөг төлөөд чиглэл харгалзахгүй, цагийн хязгааргүй өдөрт дөрөв зорчино.

-U-Money болон U-Money, арилжааны банкны хамтарсан карт уншуулж буй тохиолдолд дамжин суулт хүчинтэй

-Банкны картаар дамжин суух үйлчлэхгүй.

-Дамжин суухын тулд зорчигч нийтийн тээврээс буухдаа картаа уншуулах ёстой.

-Бэлэн мөнгөөр зорчиж байгаа тохиолдолд дамжин суулт үйлчлэхгүй бөгөөд суух бүрдээ 1000 төгрөг төлнө.

-Улаанбаатар смарт карт нь биет болон биет бус хэлбэрээр борлуулагдана.

-Биет бус картыг “UBcard” апплейкэшн ашиглаж QR код хэлбэрээр ашиглана.

-Биет картыг Улаанбаатар хотод суурилуулж буй 100 киоск машинаар борлуулна.

Киоск төхөөрөмжөөс авч болох үйлчилгээ:

• 3600 төгрөгөөр Ubcard худалдан авах, картаа цэнэглэхдээ Qpay, Social pay, банкны пос машиныг ашиглах,

• UBcard карт авахгүйгээр нэг удаагийн QR кодтой тасалбар худалдан авч, төлбөрийг Qpay, Social pay, банкны пос машинаар төлөх боломжтой

UBcard аппликейшний давуу тал, боломжууд:

• QR кодоор төлбөр төлөх,

• Зорчилт, цэнэглэлтийн түүхээ харах,

• Ашиглаагүй үлдэгдлээ шилжүүлэх,

• Ubcard картыг заавал үйлчилгээний цэгт очилгүйгээр дурын газраас өөрөө цэнэглэх,

• Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэл, зогсоол, цагийн хуваарийн талаар мэдээлэл авах,

• Тухайн автобусны зорчигчийн дүүргэлтийг харах,

• Замчлуулах,

• Нийтийн тээвэртэй холбоотой санал, хүсэлт, гомдол илгээх,

• Нийтийн тээврийн үйлчилгээний талаар шинэ мэдээллийг хүлээн авах боломжтой.

Таны сурталчилгаа