Дархан-Уул аймагт Ковид-19 цар тахалын халдвар нэмэгдэж, нэгдсэн эмнэлэгт ачаалал үүсэж хүчилтөрөгчийн дутагдалд орж байгаатай холбогдуулан “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК-ийн Шуурхай Штаб хуралдаж шийдвэр гаргажээ.
“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК-ийн зүгээс Дарханы Нэгдсэн Эмнэлэгт 10 ширхэг шинэ хүчилтөрөгчийн баллон хандивлаж байна.
Хүчилтөрөгчийн баллоныг цаг тухай бүрт нь яаралтай хүчилтөрөгчөөр цэнэглэж илгээж байх гэнэ.
Хандивыг ҮХДЗахирал К.Энхчулуун Нэгдсэн Эмнэлэгийн удирдлагуудад “Хамтын хүчээр энэ цар тахлыг даван туулах болно” хэмээн хүлээлгэн өглөө.