Цаг үеийн мэдээ

Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний Бөхийн Холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан хүчит 512 бөхийн барилдаан өчигдөр Хүй долоо худагт эхэлсэн.

Улсын аварга дөрөв, улсын арслан гурав, улсын гарьд тав, улсын заан ес, улсын харцага 18, улсын начин 64, нийт 103 улсын цолтон барилдаж буй уг барилдааны гурвын даваа өнөөдөр эхэлсэн. 

Гэвч барилдааны эхэнд бөхчүүд Э.Оюунболдыг аварга цолтой барилдаж байгааг нь эсэргүүцэж, ам авахгүй нэлээд удааширсан. Улмаар Улсын аварга Э.Оюунболд улсын арслан Ц.Содномдоржийг амласан юм. Тэгвэл тэдний маргаантай барилдаан болсон ч Ц.Содномдорж элэг бүсээ тайлж өглөө.  Ингэснээр Улсын аварга Э.Оюунболд гурав давж байна. 

Таны сурталчилгаа