Цаг үеийн мэдээ

"Токио-2020" зуны Паралимпын XVI наадамд өрсөлдөхөөр очоод байгаа Монголын паралимпын үндэсний шигшээ багийн тамирчид Будоканд бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүллэн хийж байна.

Пара жүдо бөхийн төрлөөр эрэгтэйчүүдийн 66 кг-д А.Мөнхбат, 60 кг-д С.Ядамдорж, эмэгтэй жүдоч Н.Алтанцэцэг -70кг жинд өрсөлдөнө.

Пара Жүдо бөхийн дасгалжуулагчаар Хөдөлмөрийн баатар, олимпын хүрэл медальт, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар болон Б.Нарантуяа, Т.Мөнгөнтуяа нар ажиллаж байна

Дашрамд сонирхуулахад, Япон улсын нийслэл Токио хотын Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд "Токио-2020" зуны Паралимпын XVI наадмын нээлтийн ёслол 2021 оны 8 дугаар сарын 24-нд Улаанбаатарын цагаар 19-22 /20:00-23:00 JST (UTC+9) / цагт болно.

Таны сурталчилгаа