"Токио 2020" паралимпын наадамд оролцох Монголын багийн хоёр дахь ээлж Токиог зорилоо. Паралимпын наадмын гурав дахь өдөр жүдо бөхийн тэмцээн эхэлж А.Мөнхбат, С.Ядамдорж нар шагналт долдугаар байрт орсон бол байт харвааны чансаа тогтоох харваанд Д.Сэлэнгэ 23-р байрт орсноор eсдүгээр сарын 2-д хасагдах шатанд өрсөлдөхөөр болов. Монголын багийн тэмцээнээ эхлүүлж байгаа энэ үeд буудлага, таeквондогийн тамирчид дасгалжуулагч, албаны багийн төлөөлөлтэй Токиог зорьж байна.
Баг тамирчдадаа амжилт хүсьe.