"ТОКИО 2020" Зуны Паралимпын наадмын тэргэнцэртэй туялзуур сэлэмний багийн тэмцээн өндөрлөлөө.Эрэгтэйчүүдээс багийн төрөлд алт,мөнгө,хүрэл медалийн болзол хангасан багуудын шагнал,медалийг Засгийн газрын тохируулагч агентлаг БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц,Чиба мужийн Иргэдийн хурлын даргын хамт гардуулж өглөө.Ингэсэнээр Зуны Паралимпын наадмаар шагнал гардуулсан анхны Монгол хүн болж байна.Өмнө нь 2010 оны Ванкуверын Өвлийн Паралимпын наадмаар өдгөө Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирал Нямдаваагийн Хүрэлбаатар Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга байхдаа Өвлийн Паралимпэд шагнал гардуулж байсан түүхтэй.