Паралимпын хүндийг өргөлтийн -107 кг жинд аваргын алтан медаль хүртсэн Э.Содномпилжээ цахим хуудсаараа сэтгэгдлээ хуваалцав.
Тэрээр "Энэхүү медалиа эх орон, төр засаг, ард түмэн, гэр бүл, найз нөхөд, багийн хамт олондоо зориулж байна. Ээж минь та энэ медалийг авах эрхтэй хүн билээ. Ээж минь та ямар их баярлаж байгаа бол" гэсэн байна.