Үндэсний шигшээ болон 23 хүртэлх насны шигшээ бэлтгэл багуудын бэлтгэл тун онцлогтой явагдаж байна . Монголын Хөлбөмбөгийн түүхэнд анх удаагаа GPexe компанийн GPS төхөөрөмжийг хэрэглэж эхэлж байна.
Энэхүү төхөөрөмжийг шигшээ багийн бэлтгэлийн турш ашиглах бөгөөд эхний хоёр бэлтгэлд одоогоор ашиглаад байна ашигласнаараа тамирчдын гүйлтийн зай, хурд болон ачааллыг тооцоолж гаргах ба шигшээ багийн тамирчдын ямар хэмжээнд ачааллыг хүлээн авах ёстой вэ гэдгийн мэдэх юм. Энэхүү төхөөрөмжийг ашиглаж байгаад дасгалжуулагчдын баг маш их баяртай байгаа билээ.