Цаг үеийн мэдээ

"Токио 2020" паралимпын наадам 8 дахь өдрөө хөнгөн атлетикийн тэмцээн уралдаанаар үргэлжилж байна. Энэ өдөр Монголын паралимпын баг тамирчдаас ОУХМ П.Энхманлай тэргэнцэртэй Т53 ангилалд 100 метрийн уралдаанд хурд сорьж 15.97 секундээр барианд оржээ. Энэ төрөлд Тайландын тамирчин 14.30 секунд хурдалж тэргүүлсэн юм. Эхний дөрвөөр барианд орсон тамирчид дараагийн шатанд өрсөлдөх тул  П.Энхманлайн хувьд паралимп өндөрлөж байна.

 

Таны сурталчилгаа