Түүний хувьд өнөөдөр зээрэнцэг шидэлтийн тэмцээнд өрсөлдөх байсан ч эрүүл мэндийн байдлаас шалтгаалж тэмцээнийг өнжиж байна. Паралимп наадамд анх удаа оролцож байгаа Д.Саруултөгсийн нурууны бэртэл сэдэрсний улмаас багийн удирдлагууд болон багийн эмч, дасгалжуулагч нар зөвлөлдөн ийн шийдвэр гаргалаа.
Дараагийн тэмцээн буюу 9 сарын 4-нд Д.Саруултөгс Бөөрөнцөг түлхэлтийн төрөлд өрсөлдөнө.