Цаг үеийн мэдээ

"ТОКИО 2020" Зуны Паралимпын наадамд маргааш /2021.09.02/ өрсөлдөх тамирчдыг танилцуулж байна. Таеквондогийн эрэгтэйчүүдийн 61кг-ийн жинд Ганбатын Болор-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 49кг- ийн жинд Хүрэлбаатарын Энхтуяа нар орон нутгийн цагаар 11:00 цагаас эхлэн эхний тулаанаа хийнэ. Зандраагийн Ганбаатар 08:15 минутаас Спорт гар бууны 25 метрийн дасгалын тогтоол буудлага, үдээс хойш 15:00 цагаас хурдан буудлагаа буудна. Дэмбэрэлийн Сэлэнгээ 12:15 цагаас байт харвааны эмэгтэйчүүдийн хувийн харваанд эхний өрсөлдөгч Польш улсын тамирчинтай өрсөлдөнө.

Тамирчин, дасгалжуулагч нартаа тэмцээнд нь амжилт хүсье.

Таны сурталчилгаа