Япон улсын нийслэл хотноо болж буй "Токио-2020" зуны паралимпын XVI наадмын таеквондогийн тэмцээн өнөөдөр Макүхаре Мэссэгийн В танхим /Makuhari Messe Hall B/-д болж байна.
Монголын таеквондогийн баг тамирчдаас эмэгтэйчүүдийн 49 кг-д ОУХМ Хүрэлбаатарын Энхтуяа, Марокко улсын таеквондоч Эс-Саббар Соукайна-тай тулалдаж 37: 21-ээр яллаа. Тэрбээр өнөөдөр орой 18 цагаас хүрэл медалийн эрхийн төлөөх тулааныг Тайландын тамирчинтай хүч үзэхээр болов.