Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд "Үндэсний бөх-Үнэт өв" 512 хүчит бөхийн барилдаан зохион байгуулагдсан билээ. Тус барилдаанд тунаж үлдсэн шөвгийн 16 бөх, Улсын арслан Ц.Содномдорж болон Улсын аварга Э.Оюунболд нарын 18 бөх Допингийн шинжилгээнд хамрагдсан. Харин эдгээр 18 бөхийн дундаас гурван бөхийн шинжилгээнээс допин илэрсэн гэх мэдээлэл цахим орчинд гараад байна.
Энэ талаар МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжаваас тодрууллаа.
Цахим орчинд гурван бөхөөс допин илэрсэн гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Одоогоор Допингийн шинжилгээний хариу ирээгүй байна. Цуу яриа яваад байгаа бололтой
Таньд мэдэгдэлгүй шинжилгээний хариу ирсэн байх боломжтой юу?
-Өчигдөр/2021.09.07/ допингийн эсрэг үндэсний төвтэй ярьсан, хөлдөөх 14 хоног энэ сарын 3-ны өдөр дууссан. Одоо шинжилгээнд орж байгаа.