Цаг үеийн мэдээ

2021-12-25 наас 26-нд шилжих шөнө СБД-ийн 11 дүгээр хороо Хангай хотхоны ... байрны зүүн талд автозамын 1 дүгээр эгнээнд байрлуулсан 15 автомашины толь, дугуй зэрэг эд зүйлсэд халдаж гэмтээсэн тухай дуудлага Цагдаагийн байгууллагад ирсэн бөгөөд Тээврийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагч нар шуурхай шалгаж хэргийг А, Т нар үйлдсэнийг илрүүлэн СБД-ийн Цагдаагийн 2 хэлтэст шалгалтын ажиллагааг явуулж байна.

Мэдүүлэхдээ "Гэртээ цахим тоглоом тоглож байгаад гудамжинд гарч машины цонх толь дугуйг хагалсан" гэжээ.

Таны сурталчилгаа