Цаг үеийн мэдээ

ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газар, Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын холбогдох албан тушаалтнууд  2022 оны 01 дүгээр сарын 22-нд Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллав. Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Ачит гар, Тэгш мэнд,  Энэр-Ази, Сонгинохайрхан дүүргийн Баянбигэр, Цэцэгхайрхан,  Хан-Уул дүүргийн Чанд авиа, Баянзүрх дүүргийн Өнөр энх мэнд, Энх-Агшин, Оч манал, Баянгол дүүргийн Усан түрүү, Учрахуй Өрхийн эрүүл мэндийн төвд 2-4 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байлаа. Өрхийн эрүүл мэндийн төвийн үндсэн тусламж үйлчилгээ,  Ковидын хариу арга хэмжээний тасралтгүй байдлыг ханган ажиллах, өвчтөний эрэмбэлэн ангилалт,  дархлаажуулалтын үйл ажиллагаанд анхаарч ажиллах чиглэлийг өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагуудад өглөө. Өрхийн эрүүл мэндийн төвүүд нь өдөрт 30-50 ковид-19 халдвартай иргэнийг эрэмбэлэн тусламж үйлчилгээ үзүүлж, насанд хүрэгчдийн болон хүүхдийн эмийн багцыг олгож байна. Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч ажилчдын 35% нь  коронавирусийн халдвар авсны улмаас  хүний нөөцийн дутагдалтай байгааг энэ үеэр хэлж байв. Ажлын өдрүүдэд ЭМ-ийн Сайдын тушаалаар 2-3 резидент эмч дайчлагдан ажиллаж ачааллыг хуваалцаж байна. ӨЭМТ тус бүр ор зохицуулах багт 7 хоногт 20-30 хүнийг илгээдэг. Орны хүлээгдэл дунджаар 2 хоног байна.

Таны сурталчилгаа