Цаг үеийн мэдээ

Даралт ихэссэн үед тархин дахь судас гэмтэж сулран, нарийсах эсвэл хагарснаас болж харвалт үүсгэж болзошгүй. Даралт ихдэлт нь мөн судасны хананд цүлхэн үүсгэдэг бөгөөд тэр хагарвал тархинд цус алдах өндөр аюултай байдаг.

Тархины харвалтыг дотор нь цус хомсдлын харвалт, цус алдалтын харвалт гэж ангилна. Хомсдолын гэдэг нь судасны хатууралттай холбоотой бол цус харвалт нь даралт ихсэлттэй холбоотой.

Цус хомсдлын харвалтын үед артерийн судас бөглөрсний улмаас тархины аль нэг хэсэгт тархины үхжил үүснэ.

Цус алдалтын харвалтын үед тархины артерийн судас хагарснаас тархин дотор, эсвэл гадаргууд цус хуралдана. Ийнхүү тархины судас бөглөрөх, эсвэл бүрэн бүтэн байдлаа алдсанаар тархины цусан хангамж алдагдан, тархины эд эс хүчилтөрөгчийн дутагдалд орж, мэдрэлийн эсүүд үхжихийг харвалт гэнэ. Тархи нь биеийн бүх үйл ажиллагааг удирддаг тул түүний эд эс үхжихэд хөдөлгөөний болон мэдрэхүйн олон өөрчлөлт гарна.

Цусны даралт их байх нь тархины харвалт, зүрхний шигдээс зэрэг амь насанд аюултай зүрх судасны өвчний хүндрэлд хүргэдэг.

Тархины харвалтын шинж эхэлснээс хойш 3 цагийн дотор эмнэлэгт хандаж чадвал нас баралтаас 80℅ сэргийлж чадна. 

Таны сурталчилгаа