Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилга, Биеийн тамир, спортын улсын хорооноос зохион байгуулж буй “Илүүдэл жингүй, Эртэч Монгол” аян долоо дахь өдрөө өрнөж байна. Энэ өдөр улсын хэмжээнд 4506 иргэн 119 заал, 40 танхим, гурван клуб, гурван соёлын төв, нэг иог, нэг усан бассейн, нэг фитнессээр үнэ төлбөргүй үйлчлүүлэн дасгал хөдөлгөөнд идэвхтэй хамрагдлаа. Өнөөдөр орон нутгаас Төв аймаг (426), дүүргүүдээс Баянзүрх дүүргийн иргэд (281) хамгийн идэвхтэй байна. “Илүүдэл жингүй, Эртэч” Монгол аянд 198 байгууллага нэгдэж буй бөгөөд өнөөдрөөс Баянхонгор аймгийн “Эрдэм” ахлах сургууль, Олон улсын “Найрамдал” зуслан, Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн хамт олон нэгдлээ. Энэ өдрийн дасгал хөдөлгөөнд Налайх дүүргийн 77 настай оролцогч хамгийн ахмад нь бол Ховд аймгийн зургаан настай оролцогч хамгийн залуу нь байлаа. Увс аймагт иогийн дасгалыг иргэдэд үнэ төлбөргүй зааж байна. Иогийн дасгалд 27 иргэн хамрагджээ.