Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилга, Биеийн тамир, спортын улсын хорооноос зохион байгуулж буй “Илүүдэл жингүй, Эртэч Монгол” аян найм дахь өдрөө болж байна. Энэ өдөр улсын хэмжээнд 4989 иргэн 128 заал, 42 танхим, гурван клуб, гурван соёлын төв, нэг иог, нэг усан бассейн, хоёр фитнессээр үнэ төлбөргүй үйлчлүүлэн дасгал хөдөлгөөнд идэвхтэй хамрагдлаа. Өнөөдрийн дасгал хөдөлгөөнд танхимаар оролцсон хүний тоо өчигдрийнхөөс 483 хүнээр нэмэгдсэн сайн үзүүлэлт гарлаа. Харин өнөөдөр орон нутгаас Төв аймаг (412), дүүргүүдээс Баянзүрх дүүргийн иргэд (388) улсын хэмжээнд хамгийн идэвхтэй байв. “Илүүдэл жингүй, Эртэч Монгол” аянд 128 байгууллага нэгджээ. Энэ өдрийн дасгал хөдөлгөөнд Хан-Уул дүүргийн 77 настай оролцогч хамгийн ахмад нь бол Налайх дүүргийн дөрвөн настай оролцогч хамгийн залуу нь байлаа. Тус аянд гадаад оронд оршин сууж буй монгол иргэд идэвхтэй хамрагдаж байна. Тухайлбал, АНУ, БНСУ, Австрали, Чех дэх монголчууд нэгджээ. Нэмж хэлэхэд Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн энэхүү аяныг дэмжиж, нутгийн иргэдээ уриалан дасгал хөдөлгөөнд манлайлан оролцсон байна.

Таны сурталчилгаа