ХӨСҮТ-өөс менингококктын халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэлээ.
ХӨСҮТ-ийн Халдвар судлаач, эмч Ч.Уртнасан: "Менингококкт халдвар 2022 оны 3 сарын байдлаар 2 тохиолдол бүртгэгдсэн. Нас баралтын түвшин 50 хувьтай байна. Насны хувьд 4 хүртэлх насны хүүхдүүдийн дунд бүртгэгдсэн байна.
Өвчлөлийн олон жилийн хөтлөлзүйгээс харахад тухайн халдвар 5-6 жил болоод хүн амын дунд дэгдэлтийг үүсгэдэг зүй тогтол ажиглагдаж байна. Улиралчлалын хувьд авч үзвэл менингококкт халдвар 1-5 сар хүртэл үргэлжлээд буурдаг зүй тогтол байна. Оргил үе нь 3-5 саруудад бүртгэгддэг. 5 хүртлэх насны хүүхдүүд өвчлөх өндөр эрсдэлтэй. Өмнө бүртгэгдэж байсан өвчлөлийн байдлаас харахад 80-90 хувь нь 5 хүртлэх насны хүүхдүүд байдаг. 50-60 хувь нь гэрээр хүмүүждэг хүүхдүүд өвчилдөг байх нь. Бага насны хүүхдүүд түлхүү өвчилж хүндрэл үүсгэдэг" гэлээ.
Менингококкт халдварын үед илрэх шинж тэмдэг ба урьдчилан сэргийлэх аргууд