Цаг үеийн мэдээ

Таиландын Самут Пракан дүүргийн оршин суугчид цахилгааны шонгууд намхан байгаа нь иргэдийн амьдрах орчин нөхцөлийг аюултай байдалд хүргэж байна хэмээн санаа зовж байна. Учир нь шонгоос унжсан утаснууд нь хажуугаар өнгөрч буй хүмүүст ноцтой аюул учруулж болзошгүй байна. Харилцаа холбооны компаниуд шонг ашиглаж, утас татаснаас болж богино холболт үүсэн гал түймэр гарах зэрэг олон зөрчил бүртгэгдсэн байна.

Оршин суугч Ладдаван нар: "Зам өндөрлөсөн боловч нийслэлийн цахилгаан эрчим хүчний газар шугамыг зохих ёсоор татаагүй нь иргэд, фургон, хөргүүртэй машин, 10 болон 6 дугуйтай тээврийн хэрэгсэл жолоодож явахад хүндрэл учруулж байна.

Иймд Нийслэлийн цахилгаан эрчим хүчний газрын агентлагт хандан замын хажууд өлгөгдсөн утсыг дээш нь өргөж, саад учруулахгүй байхыг хүсье. Өмнө нь цахилгааны шон хугарч, шинэ шон авчирч сольсон. Мөн хоёр жилийн өмнө цахилгааны кабел шатсан. Гэтэл Нийслэлийн цахилгаан эрчим хүчний газраас юу ч хийгээгүй. Тосгоны иргэд Нийслэлийн цахилгаан эрчим хүчний газарт хэд хэдэн удаа мэдэгдэл илгээсэн ч, хариу ирээгүй байна. Тиймээс би Самут Пракан мужийн Нийслэлийн цахилгааны газарт хандаж хэлмээр байна. Ард түмэн маш их хохирол амссан"

Нийслэлийн цахилгаан эрчим хүчний газрын дарга Сомбун Орансирикул: "Олон хэсэгт асуудал бий.  Тухайлбал энэ газар уламжлалт зам дүүргэлт их хийгдсэн. Ингэснээр энэ гудамжны цахилгааны шонгууд доошилсон. Замыг ердийнхөөс өндөрт өргөсөн. Шон дээр цахилгааны утаснууд, бусад компанийн холбооны кабел олон бий. Асуудал гарсны дараа Нийслэлийн цахилгаан эрчим хүчний газраас саад болсон утсыг дээшлүүлэх, замыг аюулгүй болгохын тулд хангалттай өндөрт тавь гэх мэт шаардлагыг бусад компанид өгсөн. Үүний дараа Нийслэлийн цахилгаан эрчим хүчний газраас сайжруулалт хийхээр төлөвлөж байна. Цахилгааны утсыг шинэчлэхийн тулд шинэ цахилгаан шонг илүү өндөр болгож өөрчилнө. Энэ нь стандартын дагуу аюулгүй түвшинд байна. Одооноос хойш 6 сар орчим хугацаа шаардагдах байх. 

Эх сурвалж: А24 Мэдээний агентлаг 

Таны сурталчилгаа