Цаг үеийн мэдээ

Германы Эрүүл мэндийн нийгэмлэг Украинд ажиллах хүсэлтэй байгаа эмч нарын өргөдлийг хүлээн авч байна.  Тус байгууллагад 1100 гаруй өргөдөл ирээд байна.

Германы 1100 гаруй эмч Украин болон түүний хөрш орнуудад тусламж үзүүлэхэд бэлэн байна гэж мэдэгджээ.  "Энэ тоо нь эмнэлгийн ажилчид Украины оршин суугчидтай хэрхэн эв санаагаар нэгдэж чадаж байгааг харуулж байна.  Тэнд ажиллах нь амь насанд аюултай байж  болох үед шүү дээ" гэж Германы Анагаах Ухааны Холбооны тэргүүн Клаус Райнард  Redaktionsnetzwerk Deutschland сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлжээ.  Украины оршин суугчдад туслахыг хүссэн эмч нар тус холбооны тусгай портал дээр бүртгүүлэх боломжтой байгаа.  Тус байгууллага нь Германы эрүүл мэнд, гадаад хэргийн яам, Украин болон хөрш зэргэлдээ орнуудын Элчин сайдын яамдуудтай Германы эмч нар хэрхэн тусламж үзүүлж болох талаар хэлэлцэж байна. "Олон улсын хүмүүнлэгийн ажилд эмч нар шаардлагатай гэж Засгийн газраас мэдэгдэхэд бид хангалттай хэмжээний тусламж үзүүлэхэд бэлэн байна" гэж Рейнард хэлэв.

Одоогийн байдлаар Украинд гадаадын 230 эмч ажиллаж байгаа бөгөөд хоёр мянга орчим эмч тусламж үзүүлэхэд бэлэн байна гэж Украины Эрүүл мэндийн сайд Виктор Ляшко мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Deutsche Welle Russian

Таны сурталчилгаа