ОХУ-ын цэргийн ажиллагаа Украины нутаг дэвсгэрт эхэлснээс хойш хоёр сар орчмын хугацаанд улсын хэмжээний дэд бүтцийн гуравны нэг буюу 30 орчим хувь нь дайны хөлд нэрвэгдэж сүйтгэгдсэн гэж Украины Дэд бүтцийн сайд Олександер Кубраков мэдээлжээ.
Түүний Reuters агентлагт өгсөн яриагаар Украины дэд бүтцийн салбар дайн эхэлснээс хойш 100 тэрбум ам.долларын хохирол амсаад байна. Ойролцоогоор 300 гүүр, 8,000 гаруй км зам эвдэрсэн бөгөөд эдгээрийг засаж сэлбэх шаардлагатай болжээ. Хэрэв дайн дуусаж, хүн бүр шаргуу хөдөлмөрлөж чадвал хоёр жилийн дотор бүх зүйлийг сэргээн засварлах боломжтой гэж Кубраков мэдэгдсэн байна.
Ташрамд мэдээлэхэд НҮБ-ын тооцоолсноор хоёрдугаар сарын 24-ний өдөр Украинд Оросын цэргүүд орж ирснээс хойш Украины 4,890 иргэн дайны хөлд амь эрсэдсэн гэж үзжээ.
Эх сурвалж: Al Jazeera