Оросын арми Украины армийн мэдэлд байгаа Мариуполь хот дахь Азовсталь төмөрлөгийн үйлдвэр рүү хүчтэй довтолж, бууж өгөхийг шаардлаа. Энэ газар бол Мариуполь дахь Украины эсэргүүцлийн төв голомт юм.
Тэд ахин "ногоон коридор" зохион байгуулж үйлдвэрт хорогдож буй энгийн иргэдийг гаргах хүсэлтэй байна. Азовсталийн нутаг дэвсгэрт Оросын буудлага, агаарын цохилтоос зугтсан 1000 орчим энгийн иргэн хоргодож байна.
Донецкийн Бүгд найрамдах улсуудын зэвсэгт бүлэглэлүүд Азовсталийн төмөрлөгийн үйлдвэр рүү дайрч эхэлснийг зарласан байна. Тэдгээрийн командлалын төлөөлөгч Эдуард Басурины хэлснээр, Азовсталь руу довтлох ажиллагааг Оросын нисэх хүчин, их бууны хүчний тусламжтайгаар "тусгайлан сонгогдсон давшилтын бүлгүүд" хийж байна.
Азовын дэглэмийн командлагч Денис Прокопенко үйлдвэр рүү довтлохдоо Оросууд цул бетон шалыг нэвтлэх чадвартай тэсрэх бөмбөг ашигласан гэж мэдэгджээ. Орос гурван тоннын агаарын бөмбөг ашигласан талаарх мэдээллийг бусад эх сурвалжууд баталж байна.
Эх сурвалж: BBC Русская служба