Өчигдөр буюу 4-р сарын 19-нд Канад, Франц, Герман, Польш, Япон, Итали, НАТО болон Европын комиссын төлөөлөгчид утсаар хамтарсан яриа хийлээ.
90 минут үргэлжилсэн видео ярианы үеэр ноён Байден болон түүний холбоотнууд "Оросыг хариуцлага хүлээхэд ноцтой эдийн засгийн зардлууд"-ыг үргэлжлүүлэн ногдуулах хүчин чармайлтын талаар хэлэлцсэн гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки мэдэгдсэн.
Энэ ярианы дараа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Их Британы Ерөнхий сайд Борис Жонсон, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо нар Украин руу артиллерийн зэвсэг илгээнэ гэдгээ зарласан байна.
Өмнө нь Германы канцлер Олаф Шольц Украинд Оросын цэргүүд ялалт байгуулахыг зөвшөөрөх ёсгүй, Владимир Путиний харж байгаа ертөнц барууны орнуудын хувьд хүлээн зөвшөөрөгдөхгүй гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Коммерсант