Японы эрх баригчид Украины эргэн тойронд үүссэн нөхцөл байдал болон ОХУ-ын цэргийн тусгай ажиллагаа үргэлжилж байгаатай холбогдуулан Элчин сайдын яам болон худалдааны төлөөлөгчийн газрын найман ажилтныг гаргах болсноо зарласан.
Японы Фүжи-ТВ сувгаар Буча хотод энгийн иргэд амь үрэгдсэн тухай мэдээлэл гарсны дараа дипломатчдыг хөөх асуудал үүссэн гэж Оросын РИА Новости мэдээлсэн.
Мөн Японы электрон барааны Toshiba корпорац ОХУ-д хийх бүх хөрөнгө оруулалт болон захиалгуудаа зогсоож байгаагаа зарлаж байна. Энэ тухай лхагва гарагт тус компани өөрийн цахим сайтад нийтэлсэн мэдэгдэлдээ дурджээ.
Эх сурвалж: euronews.com