Цахилгаан автомашин үйлдвэрлэгч Тесла компани энэ оны эхний улирлын санхүүгийн тайлангаа танилцуулжээ. 2022 оны эхний гурван сарын хугацаанд тус компани 18,8 тэрбум ам.долларын ашиг орлого олсон нь жилийн өмнөхөөс 81 хувиар өссөн үзүүлэлт юм байна.
Ажиглагчид Тесла компанийг энэ оны эхний улиралд 17,8 тэрбум ам.долларын орлого олсон гэх таамаг дэвшүүлээд байсан ч Элон Маск хүлээлтээс өндөр ашигтай ажиллажээ. Тус компанийн хувьцаа хэдхэн цагийн дотор 4 хувиар өссөн байна.
Элон Маск Теслагийн ирээдүйд тун итгэлтэй бөгөөд эхний улирлын орлогын дүнд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлжээ. Теслагийн машинуудад ордог түүхий эд материалын үнэ өссөн нь цахилгаан машин үйлдвэрлэхэд багагүй чирэгдэл болоод байсан юм.
Жилийн хоёрдугаар улиралд бараа материалын ханган нийлүүлэлт хэвийн горимд шилжсэнээр энэ онд 1,5 сая машин үйлдвэрлэх боломжтой гэж Маск мэдэгджээ.
Эх сурвалж: The Guardian