Цаг үеийн мэдээ

Дөрөвдүгээр сарын 21-нд Путин ОХУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Шойгутай уулзаж, Мариуполын талаар ярилцсан.  Олон нийтийн сүлжээгээр Путиний ер бусын суулт, ширээнээс гараараа зуурч байгааг нь илүү их ярьж сонирхож байна.  Бичлэгийг үзсэн хүмүүс “15 минут ярилцахад Путин суудлаасаа хөдөлсөнгүй байрлалд сууж байна”, “Яагаад ширээний булангаас тавихгүй бариад байгаа юм бол?” гэх мэт сэтгэгдлүүд олон ирж байна. Путиний гар хавдсан харагдаж байна, түүнийг эмч нар дагалдан явах болсон гэх мэдээллүүд өмнө нь хэвлэлээр цацагдсан.  “Коммерсант” сонинд бичсэнээр дөрөвдүгээр сарын 21-ний өглөө шууд нэвтрүүлэг хэмээн үзүүлсэн уулзалтын бичлэгийг өмнөх орой нь бичиж авсан гэх мэдээлэл байна. Түүгээр ч барахгүй Путин хурлын үеэр зарласан шийдвэртээ нухацтай ач холбогдол өгч, энэ нь бусад хүмүүсийн амнаас биш, яг өөрөөс нь ийм үг сонсогдох ёстой гэж тэрээр шийдсэн байх.

Нэмж дурдахад, "Коммерсант"-ын мэдээлснээр энэ шийдвэрийнх тухай Сергей Шойгу уулзалт эхлэхээс өмнө мэдсэн байсан ба ширээний ард хэн ч гайхсан эсвэл хэт төвлөрсөн царай гаргаагүй гэж үзэж байна.

Эх сурвалж: Настоящее время, Коммерсант

Таны сурталчилгаа