Цаг үеийн мэдээ

Бельгийн Зебрюгге боомтод Орос руу тээвэрлэж байсан 8000 орчим өндөр үнэтэй машин гацсан тухай The Wall Street Journal бичжээ.

Хамгийн сүүлийн үеийн Lexus, Cadillac, Mercedes зэрэг машинууд Азиас дөрөвдүгээр сарын эхээр орж ирсэн. Тэдгээрийг Орос руу тээвэрлэх ёстой байсан ч энэ оны 3-р сард ЕХ-ны орнуудын тавьсан тансаг хэрэглээний хоригт багтсан юм.  Эдгээр хориг арга хэмжээнд 50 мянган еврогоос дээш үнэтэй автомашиныг экспортлохыг хориглох зэрэг багтаж байна.

Боомтод автомашинаас гадна ОХУ-ыг зорих бусад бараа, тухайлбал онгоцны эд анги, химийн бодис, хагас дамжуулагч гацсан байна.  Уг боомтод нийтдээ мянга гаруй чингэлгийг шалгах зорилгоор хаасан байгаа юм байна.

Европын холбоо Оросын хөлөг онгоцнуудыг Европын боомтуудад нэвтрүүлэх, ЕХ-ны улсуудын газар нутгаар ОХУ, Беларусийн авто тээврийн операторуудад ачаа тээвэрлэх, тэр дундаа транзит тээвэрлэлтийг хориглосон.  Мөн ОХУ-руу онгоцны түлш, квант компьютер болон сүүлийн үеийн хагас дамжуулагч, өндөр технологийн электроник, программ хангамж, инженерийн болон тээврийн хэрэгслийг экспортлохыг хориглосон юм.

Эх сурвалж: Настоящее время

Таны сурталчилгаа