Актлагдсан боловч ашиглагдах боломжтой, Британийн армийн ачааны хөнгөн тэргүүдийг Венари групп цэргийн хуягт түргэн тусламжийн машин болгон засаж эхний хэсэг нь Украинд ирлээ.
Одоо тус компанийн хоёр үйлдвэрт дахиад хэдэн арван машиныг хувирган засаж байна. Үйлдвэрлэгч эдгээр тээврийн хэрэгслийн хуяг нь хөнгөн жижиг зэвсгийн цохилтыг тэсвэрлэх чадвартай, хэд хэдэн шархадсан хүмүүсийг нэг дор тээвэрлэх зориулалттай, тэр ч байтугай цоорсон дугуйгаар жолоодох боломжтой гэж мэдэгдэж байгаа нь тэднийг фронтын шугамд үнэхээр зайлшгүй хэрэгтэй зүйл болгож байна. Венаригийн мэдэгдсэнээр, Украин дайны үеэр өдөрт 10 түргэн тусламжийн машинаа алдаж байна.
Тус компани парламентын гишүүн Эндрю Перси болон Украины ЭСЯ-ны ажилтнууд тусламж хүссэний дараагаар эдгээр цэргийн ачааны машинуудыг шинэчилж эхэлсэн байна.
Энэ төслийг Украины зарим бизнес эрхлэгчид болон Их Британид байрладаг томоохон компаниуд ивээн тэтгэжээ.
Эх сурвалж: BBC Русская служба