НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахдаа Украинд хийсэн халдлагыг НҮБ-ын дүрэмд нийцэхгүй үйл ажиллагаа гэж үзэж, Мариуполь дахь Азовсталь үйлдвэрт хүмүүнлэгийн коридор зохион байгуулах хамтарсан бүлэг байгуулахыг санал болгожээ.
Путин хэлэхдээ, бүх коридорууд үнэн хэрэгтээ нээлттэй байгаа, Мариуполь дахь Азовсталд цэргийн ажиллагаа явагдахгүй байгаа, учир нь тэр галыг зогсоох тушаал өгсөн байгаа гэж хэлжээ.
Хэдхэн хоногийн өмнө В.Путин Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуд үйлдвэр рүү дайрч орохгүй, харин хаахыг тушаасан ч Украины эрх баригчид Азовсталийн нутаг дэвсгэрийг буудах ажиллагаа тасрахгүй байгаа гэж мэдэгджээ.
Украинтай хийх хэлэлцээ онлайн хэлбэрээр үргэлжилж байгаа бөгөөд дипломат нөөц шавхагдаагүй гэж Путин мэдэгджээ.
Дараа нь Гутеррешийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Стефан Дужаррик мэдэгдэхдээ Путин Мариуполь дахь Азовсталь үйлдвэрийн бүслэгдсэн нутаг дэвсгэрээс энгийн иргэдийг татан гаргах ажлыг зохион байгуулахад НҮБ болон Олон улсын Улаан загалмайн хороо оролцохыг зөвшөөрсөн гэжээ.
Антонио Гутерриш Пүрэв гарагт Киевт очиж, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: BBC Русская служба