Оросууд Украин руу довтолсноос хойш хоёр сарын дараа Киев хотын төвд, Хрещатый цэцэрлэгт хүрээлэнд, Ард түмний найрамдлын нуман хаалганы дор байрлах хоёр орны дотно харилцааг илэрхийлсэн Украин, Орос ажилчдын хөшөөг буулгасан байна.
Уг хөшөөг дөрвөн жил барьж 1982 онд ЗХУ байгуулагдсаны 60 жилийн ойтой давхцуулан нээж байжээ.
Хөшөөг буулгасан тухай уг ажилд өөрийн биеэр оролцсон Киев хотын дарга Виталий Кличко мэдэгдсэн. Удахгүй уг нуман хаалга Украины ард түмний эрх чөлөөний хаалга болж өөрчлөгдөнө гэж тэр амласан.
Өмнө нь Украины Дээд Радын депутатууд Орос, ЗХУ-тай холбоотой олон арван хөшөө дурсгал, дурсгалын самбаруудыг буулгах саналыг гаргаж байсан.
Эх сурвалж: euronews. com