Польшийн байгалийн хийн компани PGNiG лхагва гарагаас эхлэн Орос улс Польшид хий нийлүүлэхээ зогсооно гэж мэдэгдлээ.
PGNiG-ийн мэдээлснээр Оросын байгалийн хийн монополь Газпром компани нийлүүлэлтээ 4-р сарын 27-ны өглөөний 06:00 цагаас эхлэн зогсооно гэж мэдэгджээ.
Москва энэ шийдвэрээ Варшав гуравдугаар сарын 31-нд тавьсан шатахууны төлбөрийг рублиэр төлөх шаардлагыг биелүүлэхээс татгалзсантай холбон тайлбарласан. Оросын эрх баригчид хийн төлбөрийг Оросын мөнгөн тэмдэгтээр төлөх ёстой найрсаг бус улсуудын жагсаалтад Польшийг оруулсан.
Мөн үүнтэй адил Болгар улс хийн төлбөрийг рублиэр төлөхөөс татгалзсан шалтгаанаар Газпром компани 4-р сарын 27-ноос эхлэн нийлүүлэлтээ багасгахаа мэдэгдсэн гэж Болгарын засгийн газар мэдэгдлээ.
"Булгаргаз"-ын мэдээлснээр "Болгарын тал одоогийн хүчинтэй гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, бүх төлбөрөө цаг тухайд нь төлж байгаа" гэжээ.
Болгарын Эдийн засгийн яамны мэдээлснээр, Орос улс гэрээнд харш нөхцөлөөр байгалийн хийн төлбөрөө төлөхийг санал болгож, "Болгарт ихээхэн эрсдэл учруулах, тэр дундаа Оросын талаас ямар ч хийн нийлүүлэлт авахгүйгээр төлбөрөө хийх" санал тавьж байна гэж мэдэгджээ.
Эх сурвалж: BBC Русская служба