Цаг үеийн мэдээ

Францын Тулон хотын ойролцоо амьдардаг 118 настай гэлэнмаа Систер Андре дэлхийн хамгийн өндөр настай хүн болсныг Геннисийн амжилтын хороо мэдэгджээ. Мөн тэрээр бүх цаг үе дэх хамгийн өндөр настай гэлэнмаа гэдгийг зарласан байна. 

Систер Андре 1904 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр төржээ. Түүнийг төрөхөд Люсли Рэндон нэрийг өгсөн ч амьдралынхаа ихэнх хугацааг шашны үйл хэрэгт зориулж, Систер Андре хэмээн дуудагдах болсон байна. Дэлхийн хоёрдугаар дайны үед хүүхдүүдийг харж хандан, өнчин болон ахмад иргэдийг асран халамжлахад амьдралынхаа 28 жилийг зарцуулжээ.

Дэлхийн хамгийн өндөр настай хүн Канэ Танака Японд амьдарч байсан ч дөрөвдүгээр сарын 19-ний өдөр таалал төгссөн байна. Үүний дараа дэлхийн хамгийн өндөр настай хүн болоод байгаа Андре өнгөрсөн оны эхэнд коронавирусийн халдвар авч, гурван долоо хоногийн дотор эдгэжээ. 

Дэлхийн хамгийн өндөр настай хүнээр Геннисийн номонд бичигдсэнийхээ дараа Систер Андре би диваажинд очихыг илүүд үзэж байгаа ч эзэн намайг одоохондоо хүлээж авахыг хүсэхгүй байгаа бололтой гэжээ. Тэр амтат шоколад, хундага дарсанд маш их дуртай байна. Асаргааны төвдөө өдөр бүр хундага дарс уудаг гэжээ. 

Түүнийг энэ жил 118 нас хүрэхэд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон өөрийн гараар төрсөн өдрийн мэндчилгээ бичиж хүргүүлсэн байна. Андрег төрснөөс хойш Франц улсад 18 Ерөнхийлөгч солигджээ.

Эх сурвалж: CNN 

Таны сурталчилгаа