Москвагийн Таганскийн дүүргийн шүүх Wikimedia Foundation сангаас Украины дайны тухай мөн дарь хийх аргын тухай нийтлэлийг Википедиагаас устгаагүйн улмаас 5 сая рублийн торгууль ногдуулжээ. Энэ тухай "Москвагийн ерөнхий харьяаллын шүүх" телеграм сувагт мэдээлсэн байна.
Эхний торгууль нь Украины дайнтай холбоотой таван нийтлэлийн холбоосыг устгаагүйн улмаас гурван сая рублийн торгууль ногдуулжээ. Тэр дунд Мариуполь, Буча, Киевийн нөхцөл байдлын тухай бичигдсэн нийтлэлүүд багтжээ. Хоёр дахь 2 сая рублийн торгууль нь дарь үйлдвэрлэх тухай нийтлэлийн хоёр холбоос, "Мариуполь хотод гуравдугаар сарын 9-нд болсон үйл явдлын тухай" материалын өөр нэг холбоосыг устгаагүйн төлөө байсан гэж РИА Новости бичжээ.
Ижил төстэй зүйл ангиар Meta компанийг 4 сая рублийн торгууль ногдуулжээ.
Мөн TikTok компанийг "уламжлалт бус бэлгийн харилцааны сурталчилсан бичлэг"-ийн төлөө 2 сая рублийн торгууль төлжээ.
Москвагийн шүүх Meta компанийг “экстремист байгууллага” хэмээн зарлаж, түүнд харьяалагддаг Facebook, Instagram олон нийтийн сүлжээг хаасан. Энэ шийдвэр нь ОХУ-ын хоёрдугаар сарын 24-нд эхлүүлсэн Украины дайнтай шууд холбоотой. Кремль олон нийтийн сүлжээг хааснаараа тэдгээрээр дамжуулан Украинд болж буй үйл явдлын талаар оросуудыг өөр мэдээлэл авахаас сэргийлэхийг оролдож байна гэж Настоящее время мэдээллээ.
Эх сурвалж: Настоящее время