Цаг үеийн мэдээ

2022 оны 04 сарын 27-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрхний шигдээс, зүрхний судсан дотуурх мэс засал, тархины харвалт, уушигны эмгэг судлалын мэргэшсэн эмч нараас бүрдсэн багийн бүрэлдэхүүн Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд ажиллаж байна.  

Тус эмнэлгийн энэ удаагийн мэргэшсэн эмч нарын баг бүрэлдэхүүн 04 сарын 26-наас 29-ний өдрүүдэд Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Булган аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд зүрхний шигдээс, тархины харвалтын тусламж үйлчилгээний нэгжийг зохион байгуулалт, зүрх судасны судсан дотуурх мэс засал эмчилгээ, тархины харвалтын оношилгоо эмчилгээний менежмент, эрүүл мэндийг дэмжих төвийн амьсгалын замын эмгэгийн эрт илрүүлэг, оношилгооны багаж төхөөрөмжийн ашиглалт зэрэг тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, хүртээмжийг сайжруулах чиглэлүүдээр төрөлжсөн мэргэшлийн арга зүйн зөвлөмж өгч, ажлын байрны сургалт, хамтарсан үзлэг оношилгоо, эмчилгээ хийх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм. 

Зүрхний шигдээс, судсан дотуурх эмчилгээний баг энэ өдөр зүрхний баруун титэм судасны 90  хувийн нарийсалтай 67 настай эмэгтэй, Дархан аймгаас яаралтай журмаар хүргэгдэж ирсэн ховдол хоорондын уруудах салааны бүлэнт бөглөрөлтэй  51 настай эрэгтэй эмчлүүлэгчдэд тус тус судсан дотуур яаралтай эмчилгээ хийж, цусны урсгалыг сэргээж амь насыг аварлаа. Эмчилгээний үр дүн сайн, эмчлүүлэгсдийн биеийн байдал тогтвортой, хяналтанд байна.

Таны сурталчилгаа