Цаг үеийн мэдээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дэлхийн улс орнуудад хандан Украины дайнд хөндлөнгөөс оролцсон хэнд ч бай хариуг нь тэр дор нь барина хэмээн анхааруулжээ.

Тэрээр Санкт-Петербург хотод хууль тогтоогчидтой уулзах үеэрээ “бидэнд хэн ч бардамнаж чадахааргүй бүх хэрэгсэл бий, шаардлагатай бол ашиглана” гэжээ. Энэ нь баллистик пуужингууд болон цөмийн зэвсгүүдийг хэлж буй нь тодорхой гэж ажиглагчид дүгнэж байна.

Украинд холбоотнууд нь зэвсгийн тусламж үзүүлээд эхэлсэн. АНУ Украины тал Оросыг ялна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Герман улс Украин руу нисэх онгоц сөнөөх хүчин чадалтай 50 ширхэг танк илгээхээр болсон бол Вашингтон эдийн засгийн тусламжаа нэмэгдүүлсээр байна.

Москва Польш, Болгар улсуудад хий нийлүүлэхээ зогсоосон нь гартаа барьсан хөзрөө алдсан явдал болсон гэж Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула вон дер Лейен мэдэгджээ.

Эх сурвалж: ВВС

 

Таны сурталчилгаа