Цаг үеийн мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украинд 33 тэрбум ам.долларын тусламж үзүүлэх саналыг Конгресст дэвшүүлжээ. Тэрээр уг санал нь хямд, амар хялбар сонсогдохгүй байгаа ч дайнд Украин улс өөрийгөө хамгаалахад туслах болно гэжээ.

Ерөнхийлөгчийн саналаар 20 гаруй тэрбум ам.долларыг цэрэг армийн тусламж үзүүлэхэд, 8,5 тэрбум ам.долларыг эдийн засагт, 3 тэрбум ам.долларыг хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд зарцуулах юм байна. 

Тэрээр өчигдөр хийсэн мэдэгдэлдээ хэрэв одоо л энэ тусламжийг үзүүлэхгүй бол илүү их гарз хохирол амсах эрсдэлтэйг анхааруулсан байна. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров цөмийн дайн гарах эрсдэлтэй талаар нухацтай ярьсан нь өрнөдийнхнийг нилээдгүй түгшээгээд байгаа юм. 

Мөн Орос энэ долоо хоногт Польш, Болгарт хийн нийлүүлэлтээ зогсоосон нь нөхцөл байдлыг хурцатгаж болзошгүй. Оросын Гадаад хэргийн яамнаас өрнөдийн орнууд Украиныг дэмжиж байгаа нь бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлж байна хэмээн мэдэгджээ. 

Эх сурвалж: ВВС 

 

 

 

Таны сурталчилгаа