Оростой холбоотой дор хаяж зургаан хакерын бүлэг Украины дайны хүрээнд 240 орчим кибер халдлага зохион байгуулжээ.
Энэ тухай Microsoft компанийн үйлчлүүлэгчийн аюулгүй байдал хариуцсан дэд ерөнхийлөгч Том Бэрт тус компанийн бэлтгэсэн тайланд үндэслэн мэдэгдлээ.
Түүний хэлснээр, "Оросын заналхийллийн субъектүүд цэргийн ажиллагаатай хамтран, тэднийг дэмжин ажиллаж байна". Энэ нь "мөргөлдөөн ахих тусам тэдний үйл ажиллагаа улам идэвхэжнэ" гэсэн үг юм гэжээ.
Өмнө нь Украины төрийн байгууллага, банкнуудын вэб сайтууд руу чиглэсэн хакерын томоохон халдлагууд 2022 оны нэгдүгээр сарын 13-14, хоёрдугаар сарын 15-16-нд болсон. Оросууд Украин руу довтлохын өмнөх өдөр хоёрдугаар сарын 23-нд дахин томоохон хэмжээний халдлага болжээ. Эхний хоёр халдлага нь зөвхөн богино хугацааны хохирол учруулсан бол гурав дахь тохиолдолд зарим мэдээллүүд устгагдаж, хулгайлагдсан тухай мэдээлсэн.
Эх сурвалж: euronews