4 сарын 26-нд Кремлийн ордонд Бээжингийн олимпын медальтнуудыг шагнаж урамшуулжээ. Владимир Путин зөвхөн алтан медаль хүртсэн аваргуудтай уулзсан байна. Тэрээр шагнал гардуулж, мөн Камила Валиевад төрсөн өдрийн мэнд хүргэсэн.
Алтан медаль хүртсэн тамирчид Путинээс Хүндэт одон (цаначин Спицов, уран гулгагч Кацапалов нар), бусад нь Найрамдлын одонгоор шагнагджээ. Мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчдыг Эх орны төлөөх гавьяаны I, II зэргийн одонгоор шагнасан байна.
Ерөнхийлөгчтэй уулзах тус уулзалтад зарим тамирчид очиж чадаагүй байна.
Уран гулгагч Анна Щербакова Нижний Новгород дахь Тутберидзегийн шоунд оролцохоор явсан бөгөөд цаначин Александр Большунов өвдсөн, төлөвлөгөөт мэс засал, гэр бүлийн нөхцөл байдал зэрэг хэд хэдэн шалтгааны улмаас очиж чадаагүй байв.
Путин уг арга хэмжээнд үг хэлэхдээ “Та бүхэнтэй уулзаж, гайхалтай тоглолт үзүүлсэнд баяр хүргэж шагнал гардуулж байгаадаа маш их баяртай байна. Та өөрийн авьяас чадвар, шаргуу хөдөлмөр, ур чадвар, спорт болон түүний үнэт зүйлд үнэнч байдгаараа үүнийг хүртэх эрхтэй.
Ямар ч хэтрүүлэлгүйгээр та нарын гайхалтай, хүчтэй ялалтууд наадмын жинхэнэ чимэг болсон. Зөвхөн манай улсад төдийгүй дэлхий даяар олон шүтэн бишрэгчид үүнийг биширч, баярлаж байсан. Мөн та бүхэн дэлхийн шилдэг тамирчдын тоонд багтдаг гэдгээ дахин нотолсон" гэжээ.
Тэрээр багийн тэмцээнд оролцогчдыг дурдан ярьж, Анна Щербаковагийн ялалтыг дурдсаныхаа дараа Валиева руу анхаарлаа хандуулан: "Мэдээжийн хэрэг, бүх улс орон, дэлхийн өнцөг булан бүрээс уран гулгалтын хөгжөөн дэмжигчид Камилад санаа зовж байсан. Тэрээр уран гулгалтын бүх нарийн төвөгтэй элементүүд, түүний уян хатан байдал, гоо үзэсгэлэн, хүч чадал, авьяас чадвартаа үзүүлбэртээ шингээсэн” гэжээ. Мөн тэрээр допингтой холбоотой асуудалд эргэлзэж байгаагаа тодорхой илэрхийлэв.
Санамсаргүй тохиолдлоор дөрөвдүгээр сарын 26 нь Путин аваргуудтай уулзахаас гадна Валиевагийн төрсөн өдөр тохиосон юм. Тэрээр энэ тухай мартсангүй. "Камила Валиевад төрсөн өдрийн мэнд хүргэе, өнөөдөр түүний төрсөн өдөр. Бид үүнийг уулзалтын албан бус хэсэгт үргэлжлүүлэх боломжтой гэжээ.
Эх сурвалж: sports. ru