Цаг үеийн мэдээ

ОХУ-ын алдарт Большой театрын энэ долоо хоногийн бүх тоглолтыг цуцалсан байна. Энэ нь театрт тоглогдох ёстой байсан бүжгэн жүжиг болон дуурийг үзэхээр хүлээж байсан үзэгчдийн сэтгэлийг гонсойлгожээ.

Театрын удирдлагын зүгээс ямар нэг шалтгаангүйгээр Тимофей Кулябины найруулсан Дон Паскуале дуурь болон Кирилл Серебренниковийн найруулсан Нуреев бүжгэн жүжгийг тоглохоос татгалзах шийдвэрийг гэнэт гаргасан байна. Оронд нь Россинигийн Севиллийн үсчин дуурь, Арам Качатурианы Спартакус бүжгэн жүжгийг тавих ажээ. 

Найруулагч Серебренников Москвагийн Гоголын төв театрын төсвийг хувьдаа захиран зарцуулсан хэрэгт буруутайд тооцогдож гурван жил гадагш явах эрхээ хориулаад байсан ч өнгөрсөн гуравдугаар сард хоригийн хугацаа дууссан даруйд Оросоос явсан юм. Тэрээр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин болон түүний үзэл баримтлалыг хурцаар шүүмжлэгчдийн нэг учраас найруулсан жүжгийг нь Большой театрт тавьсангүй хэмээн дэмжигчид нь үзэж байна. 

Найруулагч Серебренников Большой театр Нуреев бүжгэн жүжгийг цуцалсанд цочирдсонгүй гэж мэдэгджээ. Тэрээр Орос-Украйны дайныг ил тодоор шүүмжлэгчдийн нэг юм. Бүжгэн жүжгийн гол дүр Рудолф Нуреев нь Оросын баллетын супер од байсан ч ижил хүйстнээ сонирхогч байснаар хавчигдан гадуурхагдаж, 1961 онд эх орноосоо явжээ. Түүний амьдрал залуусыг буруу суртал ухуулгад уриалсан хэмээн буруутгаж байжээ.

Найруулагч Серебренников Нуреев бүжгэн жүжиг бол бүтээн бий болгох, амьдрах эрх чөлөөний хэл юм хэмээн AFP агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ. 

Эх сурвалж: The Guardian

Таны сурталчилгаа