Цаг үеийн мэдээ

Колумб улс энэ долоо хоногт нэг сая орчим бичиг баримтгүй Венесуэлийн цагаачдад түр хамгаалалтын статус (TPS) олгож, тус улсад хууль ёсны дагуу ажиллах, эрүүл мэндийн болон бусад чухал үйлчилгээнд хамрагдах боломжийг олгоно.

Өнөөдөр Боготагийн хойд хэсэгт орших Паласио дель Депорте цэнгэлдэх хүрээлэнд олон мянган Венесуэлчууд иргэний үнэмлэх, шилжин явах зөвшөөрөл авахаар урт дараалал үүсгэн зогслоо. Үүнтэй төстэй дараалал Кукута, Кали, Меделлин зэрэг хотуудад ажиглагдаж байна.

TPS нь Коломбод оршин суух хугацааг нь зохицуулах, үндсэн үйлчилгээ авах хүсэлтэй Венесуэлийн дүрвэгсэд болон цагаачдын амьдралд эерэгээр нөлөөлнө. TPS нь Венесуэлчуудын эрхийг баталгаажуулж, тэдний зайлшгүй шаардлагатай үйлчилгээ (эрүүл мэнд, боловсрол, орон сууц, үндсэн бараа, үйлчилгээ) авах боломжийг хангахад хувь нэмэр оруулна.

Улс төр, хүмүүнлэг, нийгэм, эдийн засгийн хямралын улмаас 2014 оноос хойш 5 сая орчим Венесуэлчүүд эх орноо орхин явахад хүрсэн. Тэдний олонх нь хөрш Колумбод суурьшжээ.

Колумбод 2 сая гаруй Венесуэлчууд яаралтай виз мэдүүлэх хүсэлт гаргасан ч одоогоор хүсэлт гаргагчдын тал хувь нь л амжилттай виз мэдүүлсэн байна.

Эх сурвалж: А24 Мэдээний агентлаг 

Таны сурталчилгаа