Мариуполь хотын дарга Вадим Бойченко “Өнөөдөр манай Азовсталь үйлдвэрийн нутаг дэвсгэр дээр ширүүн тулаан болж байна” хэмээн телевизийн эфирт хэлэв. Тэрээр: “Манай залуус үйлдвэрийг хамгаалж байгаа, гэхдээ маш хэцүү байна, учир нь тэд хүнд их буу, танк, нисэх онгоцнуудаар ажиллагаа явуулж буудаж байна" гэжээ.
Үүнээс өмнө үйлдвэрийн нутаг дэвсгэрт орос цэргүүд нэвтрэн орсон талаар "Украинская правда" хэвлэл өөрийн эх сурвалжаас мэдээлэл авсан тухай мэдээлсэн, мөн тус үйлдвэрт байсан цэргийнхэнтэй холбоо тасарсан гэж мэдэгдсэн байна.
Цэргийнхнээс гадна үйлдвэрийн нутаг дэвсгэрт нүүлгэн шилжүүлэлт хийсэн ч энгийн иргэд үлдсэн байгаа бөгөөд тэдний тоо тодорхойгүй байна.
Өмнө нь Путин ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай уулзаж байхдаа үйлдвэр рүү дахин дайрахгүй, харин зөвхөн хаах хэрэгтэй гэж хэлсэн боловч тавдугаар сарын 3-наас хойш үйлдвэрийн нутаг дэвсгэрийг хүчтэй буудаж байгаа тухай мэдээлсэн. Өнөөдөр ОХУ уг дайралтын тухай мэдээлэлд тайлбар өгөөгүй байна.
Эх сурвалж: Настоящее время