Оросын дипломатч Италийн “Mediaset” телевизэд Украины дайны талаар ярилцлага өгөх үедээ хэлсэн үгнээс энэ бүх зүйл эхэлсэн. Тодруулбал, Москвагийн Украины "нацизм" болон "нацист" дэглэмийн тухай мэдэгдэл нь Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский еврей хүн гэдэгтэй хэрхэн уялдаж байгааг түүнээс асуусан юм. Лавров үүнд хариулахдаа: "Хэрэв тэр еврей хүн юм бол ямар нацификаци (үндсэрхэг үзэл) байж болох вэ гэж үү? Би андуурч байж магадгүй, гэхдээ Гитлер бас еврей цустай хүн байсан. Тиймээс энэ нь юу ч биш гэсэн үг. Мэргэн еврей ард түмэн хэлэхдээ хамгийн ширүүн антисемитүүд бол еврейчүүд гэж хэлдэг" гэж хэлсэн байна.
Израилийн Гадаад хэргийн сайд Яир Лапид хэлэхдээ, Лавровын хэлсэн үг "уучлашгүй, хэрээс хэтэрсэн, түүхэн бүдүүлэг алдаа" бөгөөд Израиль улс Лавровыг уучлалт гуйхыг нь хүлээж байна. Гэсэн хэдий ч Оросын ГХЯ-ны тэргүүн уучлалт гуйсангүй, үүний оронд түүний хэлтэс Израилийг Украин дахь "нацистуудыг" дэмжиж байна гэж буруутгаж байна.
ОХУ дахь тэргүүн раввин Берл Лазар Сергей Лавровын эдгээр үгсийг шүүмжилж, уучлалт гуйхыг санал болгосон. Энэ тухай Еврейн цахим мэдээний агентлаг мэдээлжээ.
"Би өөрийгөө Оросын дипломат албаны даргад зөвлөгөө өгөх эрхгүй гэж бодож байна, гэхдээ тэр еврейчүүдээс уучлалт гуйж, алдаагаа хүлээн зөвшөөрвөл сайхан байх болно" гэж түүний хэлснийг тус агентлаг иш татжээ.
Мөн тэрээр Киев дэх "неонацист дэглэмийг" Израиль дэмжиж байна гэж буруутгасан Оросын ГХЯ-ны мэдэгдэлд хариу хэлэхдээ, Холокост болон Украинд болж буй үйл явдлын хооронд "ямар нэгэн харьцуулалт хийх нь зохисгүй" юм. Тэрээр нацизмыг ялахад Зөвлөлтийн цэргүүд ямар үүрэг гүйцэтгэсэн талаар дурдаад, ийм харьцуулалт нь “Аушвицийг чөлөөлж, Рейхстагийн дээр ялалтын тугийг мандуулсан эдгээр баатарлаг цэргүүдийн гавьяаг гутааж байна” гэж тэмдэглэжээ.
Эх сурвалж: Настоящее время