Цаг үеийн мэдээ

Мариуполь хотод Оросын цэргүүд тавдугаар сарын 9-нд “цэргийн парад” хийхээр бэлтгэж байна гэж Украины Батлан ​​хамгаалах яамны тагнуулын ерөнхий газраас мэдээллээ.  Үүний тулд хотын төв гудамжуудын хог хаягдал, цогцос, дэлбэрээгүй зэвсэг зэргийг цэвэрлэж байна.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэгдүгээр орлогч дарга Сергей Кириенко 5-р сарын 9-нд "ёслолын арга хэмжээ" хийхээр бэлтгэж байгаа Мариуполь хотод хүрэлцэн иржээ. Сергей Кириенко саяхан өөрийгөө тунхагласан Донецк болон Луганскийн бүгд найрамдах улсуудын куратораар томилогдсон гэж хэвлэлүүд мэдээлж байна.

Орос улс 5-р сарын 9-нд Мариуполь хотод "баярын арга хэмжээ" зохион байгуулах тухай мэдэгдэлд албан ёсоор тайлбар өгөөгүй байна.  Өмнө нь Оросын талыг баримтлагч Сөрөг хүчний "Амьдралын төлөөх платформ" намаас Мариуполь хотын зөвлөлийн депутат асан, орос талаас "хотын орлогч даргаар томилогдсон" Виктория Калачева "Бессмертный полк" буюу “Үхэшгүй мөнхийн хороо" жагсаалын арга хэмжээг энэ хотод хийх гэж байгаа тухайгаа ярьсан байна.

Эх сурвалж: Настоящее время

Таны сурталчилгаа