Цаг үеийн мэдээ

Дэлхийн банк, Олон Улсын хөгжлийн ассоциац, Эрчим хүчний яам, Сангийн яам, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-тай хамтран Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлэхээр боллоо.

Төслийн хэмжээнд Улаанбаатар хотын 6 дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 12.8 км насжилтын хугацаа дууссан хуучин дулааны магистраль шугам, гурван насос станцыг өргөтгөн шинэчлэх барилга угсралтын ажил хийгдэнэ. 

Баянгол дүүргийн 7, 8, 12, 13, 11, 15, 20 дугаар хороодод дулаан хангамжийн сүлжээг өргөтгөх ажил хийгдэхээр төлөвлөгдөөд байна.

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн дамжуулах сүлжээний насжилтын 30 гаруй хувь нь ашиглалтын хугацаа дууссан. Төслийн хүрээнд дулаан хангамжийн салбарт тогтвортой байдлыг хангах дэд бүтцийн ач холбогдолд төвлөрч бүсүүдийг сонгосон. Ингэснээр дулааны хэрэглээ халаалтын тогтвортой найдвартай ажиллагаанд шилжих юм.

Таны сурталчилгаа