Италийн тансаг зэрэглэлийн алдарт Gucci брэнд худалдан авагчдадаа зориулан криптовалют буюу цахим мөнгөөр тооцоо хийх сонголтыг санал болгож эхлэх ажээ. Тус загварын ордон АНУ дахь дэлгүүрүүддээ цахим мөнгөөр тооцоо хийх үйлчилгээг нэвтрүүлэх юм байна.
Америкийн хэрэглэгчид Gucci дэлгүүрээс худалдан авалт хийхдээ Bitcoin, Ethereum, Litecoin, Dogecoin зэрэг цахим мөнгөөр худалдан авалт хийх боломжтой. Энэ үйлчилгээг тавдугаар сарын сүүлчээс Лос Анжелесын Родео Драйв, Нью-Йоркийн Вустер Стрийт дэх дэлгүүрүүддээ эхний ээлжид нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна.
Цахим мөнгөний зах зээл дэлхий даяар хүрээгээ тэлж олон тооны компаниуд хэдийнээ үйлчилгээндээ нэвтрүүлээд байгаа юм. Худалдан авагч, үйлчлүүлэгчид цахим мөнгөөр наймаа хийсэн тохиолдолд и-мэйлээр QR код ирснээр дижитал хэтэвчээ ашиглах боломжтой. Уг QR код нь бар код шиг тэгш өнцөгт хэлбэртэй, хар цагаан өнгөтэй байх бөгөөд гар утсан дээр уншигддаг байна гэжээ.
Эх сурвалж: ВВС